БАЯНЛИГ СУМ: ИРГЭДЭЭ ШҮДНИЙ ҮЗЛЭГ ЭМЧИЛГЭЭНД ҮЕ ШАТТАЙГААР ХАМРУУЛЖ БАЙНА

БАЯНЛИГ СУМ: ИРГЭДЭЭ ШҮДНИЙ ҮЗЛЭГ ЭМЧИЛГЭЭНД ҮЕ ШАТТАЙГААР ХАМРУУЛЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Баянлиг сум иргэд, хүүхэд залуусынхаа эрүүл мэндийн нийтлэг хэрэгцээ шаардлагаас үүдэн Дархан-Уул аймгийн Харзтай шүдний эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, үе шаттайгаар товлолт үзлэг, эмчилгээг явуулж буй ажээ.

Манай сумдын хувьд шүдний эмчийн хэрэгцээ шаардлага тогтмол өндөр байдаг ч мэргэжлийн эмчийн дутмаг байдлаас үүдэн шүдний өвчлөл багагүй хүндэрчихээд байгаа юм.

Тэгвэл иргэдийнхээ, нэн ялангуяа хүүхэд багачуудынхаа амны хөндийн өвчлөлийг бууруулахын тулд дорвитой санаачилга гарган, ажил хэрэг болгон явуулж буй сумын удирдлагуудыг хурлын төлөөлөгчийн нэг өдөр арга хэмжээг Баянлиг сумд зохион байгуулах үеэрээ ИТХ-ын дарга Э.Энхбат сайшаав.

2023-10-31 09:43:04