МУГТ Ц.Нацагдоржийн нэрэмжит ЕБС, Соёлын төвтэй хамтран "Номын баяр -2023", "Эх хэлний өдөр"-ийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

МУГТ Ц.Нацагдоржийн нэрэмжит ЕБС, Соёлын төвтэй хамтран "Номын баяр -2023", "Эх хэлний өдөр"-ийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Сумын хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга, Засаг дарга Мөнхбат О. , Сургуулийн нийгмийн ажилтан Баасандорж Бааска, Соёлын төвийн дарга Adiya Tsendmaa нар арга хэмжээг нээж үг хэллээ. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Сургуулийн номын санч Даашка Даашка, Соёлын төвийн номын санч Д. Батдулам , мөн Монгол хэл бичгийн багш Ш. Цэндсүрэн, Ганбаатар Отгонзул, Byambasvren Dashdorj, Л. Долгормаа багш нартаа, дуу хөгжмийн багш Н. Мөнхцэцэг, Enkhtuya Enkhee багшдаа баярлалаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ивээн тэтгэсэн ЕБС, Соёлын төв, "Оргил сайхан" дэлгүүр Эрдэнэ Эрдэнэ эгчдээ болон Скайтел компанид талархлаа илэрхийлье. Мөн мэндчилгээ дэвшүүлсэн 6в ангийн сурагч Ч.Намуунаа, Ц.Оюунбилгүүн, 3а ангийн сурагч Ч.Батчимэг, 11а ангийн хамт олондоо баярлалаа. Ингээд нийт өнөөдрийн арга хэмжээнд оролцсон, хүрэлцэн ирсэн бүх сурагчдадаа сурлагын амжилт хүсье.

2023-09-20 12:53:24