Намрын ургац хураалтын ажилдаа бэлтгэж байна

Баянхонгор аймгийн Баянлиг сумын тариалан эрхлэгчид намрын ургац хураалтын ажилдаа бэлтгэж байна. Тус сумын тариаланчид энэ жил тариалангийн талбайд нийт 19.3 га газар тариалан эрхэлснээс 7 га талбайд тэжээлийн ургамал, 11 тнн хадлан, 2.5 тнн хөх арвайг тариалжээ. Мөн 8.7 га газар хүнсний ногоо, 3.6 га талбайд нарийн ногоог тус тус тариалсан байна.

2023-09-07 15:29:22