Нүүдэлчин 2023 наадам:"Ингэнд ботго авхуулах зан үйл"-ийн Биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, таниулан сурталчлахад амжилттай оролцсон Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Ширмэнгийн Цэвээн 800км-ийн алсаас ботготой ингээ авч очин хөөсөллөө

БАЯНХОНГОР АЙМАГ НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО

Бахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид хуран чуулсан энэ удаагийн соёлын биет бус өвийн наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын тодотголтойгоор амжилттай зохион байгууллаа.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Соёлын өвийн орон зай, бүтээлч үйлдвэрлэл, уламжлал шинэчлэл, баялаг байдал, Соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлэх ,илэрхийлэх хэлбэр, язгуур өв соёлоо дээдэлж, зохион байгуулалттай оролцсон, таниулан сурталчлахад амжилттай оролцсон БАЯНХОНГОР АЙМАГ шилдгээр шалгарч, цом батламж гардан авлаа.

Нүүдэлчин 2023 наадам: ЮНЕСКО-д "Ингэнд ботго авхуулах зан үйл"-ийн Биет бус өвийн яаралтай хамгаалах өвд бүртгүүлэхэд анхлан оролцож санал хүсэлтээ тус байгууллагад илгээж явсан Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Ширмэнгийн Цэвээн  Нүүдэлчин наадамд 800км-ийн алсаас ботготой ингээ авчирч хөөсөллөө.

2023-08-24 12:21:48