Ардын хувьсгалын 102 жилийн ой, Баянлиг сум байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам 2023 оны 07 дугаар сарын 09,10-нд амжилттай зохион байгууллагдалаа.

Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 817 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Баянлиг сум байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам 2023 оны 07 дугаар сарын 09, 10-нд амжилттай зохион байгууллагдалаа.

Үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат Сумын харцага Бүрэнжаргалын Батзаяа түрүүлж, Сумын начин Эрдэнээгийн Гантулга үзүүрлэж, Баянлиг сумын харъяат аймгийн начин Төмөрхуягийн Түмэнбаяр, Сумын заан Баянлиг сумын харъяат сумын заан Цэрэннадмидын Болдбаатар нар их шөвөгт шалгарлаа

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Баянлиг сумын харъяат Залуу бөх Мөнхбаярын Бат-Очир түрүүлж, Залуу бөх Мөнхбаатарын Эрдэнэ-очир, үзүүрлэж  Эрдэнээгийн Батмөнх, нар их шөвөгт шалгарлаа

Өсвөрийн бөхийн барилдаанд Баянлиг сумын харъяат Хөх-Уулын Баярсүрэн түрүүлж, Эрдэнэбатын Мөнхбаатар үзүүрлэлээ.

Ардын хувьсгалын  түүхт 102 жилийн ой сумдын баяр наадамдуудад Баянлиг сумаас нийт 6 заан,  3 начин шинээр цол хүртлээ. Баянлиг сумын баяр наадамд Сумын харцага Бүрэнжаргалын Батзаяа заан цол, Өмнөговь аймгийн Гурван тэс сум Пунцагийн Баянмөнх сумын заан цол, Баянхонгор аймгийн Баянговь сум Гүнсмаагийн Нямдорж сумын заан цол, Баянхонгор аймгийн Баацагаан сум Эрдэнэбатын Гантулга сумын заан цол, Баянлиг сумын харъяат Мөнхсуурийн Лхам сумын заан цол, Баянлиг сумын харъяат Шинэхүү нар сумын заан цол хүртлээ. Залуу бөх Мөнхбаатарын Эрдэнэ-очир, Мөнхбаярын Бат-Очир, Баасанбатын Отгонбаяр, нар сумын начин цол хүртсэн байна.

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын морины уралдааны айргийн 5д хурдалсан морьд

Азарга

1.Б. Батсүхийн Хээр

2. Б.Батмөнхийн Буурал

3. Ч.Лхагвасүрэнгийн Халзан /Өвөрхангай Богд сум/

4. Ц.Батмөнхийн Цоохор

5.С.Бат-Эрдэнэны Алаг

Их нас

1.Т.Баянжаргалын Шарга

2.Л.Билгүүны Хондон

3. С.Цэдэндоржийн Хээр

4.Ц.Лхагвадоржийн Хээр бүүдэн /Өвөрхангай Богд сум/

5. А.Цэндбазарын Хондон

Соёолон

1.Б.Мөнхбаатарын Хээр

2.С.Цэдэндоржийн Хүрэн

3. Х.Хүнийхүүгийн Хар /Өмнөговь Гурван тэс/

4.А.Алтансүхийн Хээр шаазгай /Баянхонгор аймгийн Богд сум/

5. Х.Нямбуугийн Хондон

Хязаалан

1.М.Мөнхтөрийн Хээр

2. А.Чимэдбатаагийн Хар

3. Ц.Манлайбаатарын Ягаан /Өмнөговь Гурван тэс/

4. Б.Энхбатын Цоохор /Өмнөговь Гурван тэс/

5. Б.Дашлхагвагийн Халзан

Шүдлэн

1.Б.Энхбатын Шарга /Өмнөговь Гурван тэс/

2. Ц.Манлайбаатарын Хондон /Өмнөговь Гурван тэс/

3.Б.Уламбарын Хээр /Өмнөговь Гурван тэс/

4. Н.Аривжихын Хээр /Өвөрхангай Богд /

5. А.Цэгмидын Хонгор / Баянхонгор Богд /

Даага

1.А.Мягмарсүрэнгийн Хээр

2. Г.Адъахүүгийн Хээр

3. Ц.Бямбаахүүгийн Зээрд халзан

4. Б.Рэнбатын Шарга

5. Х.Баваахүүгийн Хонгор халзан

Жороо морь

1. Б.Сайнзаяагийн Хул

2. М.Мөнхсуурь Хондон

3. А.Цэгмэдын Бор / Баянхонгор Богд /

Үндэсний сурын харваан

Эрэгтэй

1.Б.Базарсад

2.М.Мөнхбаатар

3.А.Гантулга

Эмэгтэй

1.Э.Болор-Эрдэнэ

2.С.Алтанчимэг

3.П.Лхам-Осоржин

Үндэсний шагайн харваа

Цуваа

1-р байр Аймгийн гоц мэргэн С.Энхбат

2-р байр Б.Энхболдбаатар

3-р байр Аймгийн гоц мэргэ П.Нэргүй

Нумт харваа

1-р байр Наранцэцэг

2-р байр Чойдорж

3-р байр Жанчивдорж

 

 

2023-07-19 16:53:09