АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД:

 Зам тээврийн хөгжлийн яамны сайд, Сангийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/57/48 хамтарсан тушаал, аймгийн Засаг даргын 2023 оны А/157 дугаар захирамж, сумын Засаг даргын 2023 оны А/43 дугаар захирамжаар улсын хэмжээнд "АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ҮЗЛЭГ, ТООЛЛОГО" зохион байгуулагдаж байна. Тооллогод хамрагдсанаар: ✅ Дахин ашиглах боломжгүй тээврийн хэрэгслээ бүртгэлийн сангаас хасуулах /татварын ногдол нэмж үүсэхгүй/ ✅ Худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн боловч тухайн өмчлөгч өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй бол таны нэр дээр татвар, торгуулийн өр үүссээр байна. Иймд та дээрх гэрээ, итгэмжлэлийн дагуу өмчлөгчийн мэдээллээ шинэчлүүлэх ✅ Хуулинд зааснаар техникийн хяналтын үзлэгтээ цаг тухай бүр орж байх нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас хасагдах эрсдэлээс сэргийлнэ. Тооллоготой холбоотой мэдээллийг багийн Засаг дарга нар болон 99550999, 99775650 утсаар авч тээврийн хэрэгслийн өмчлөгч та улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогод идэвхтэй хамрагдана уу. ТООЛЛОГЫН КОМИСС

2023-04-28 11:01:44