АЙМАГ СУМДЫН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ЧАДАВХЖИХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

              Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхээр шинээр байгуулж буй Төрийн цахим үйлчилгээний газар түүний боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох сургалтууд шат дараатайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Тэгвэл Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын орон нутаг хариуцсан хэлтсийн дарга М.Алимаагаар ахлуулсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийг хариуцсан ажлын баг Төрийн цахим үйлчилгээний хэлтэс болон сумдын төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэдэг ажилтнуудыг хамруулсан сургалтыг өнөөдөр /2023.04.18/ Баянхонгор аймагт хийлээ.

Ажлын баг Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор үзүүлэх стандартыг мэдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, ажлын байран дахь стрессийг удирдахад мэдлэгжих, холбогдох хууль тогтоомж журмуудын хэрэглээ, E-Mongolia аппликейшн хэрхэн ашиглах талаар хүн хуулийн этгээдэд зааварчилгаа зөвлөгөөг өгөв.

 

2023-04-19 11:58:09