“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН ХҮРЭЭН ДЭХ "ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД СУМДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН ХҮРЭЭН ДЭХ "ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ" БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД БАЯНЛИГ СУМААС СУМЫН ЗАСАГ ДАРГА О.МӨНХБАТ, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.МӨНХСҮХ, МУГТ Ц.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ С.ЦЭДЭНДОРЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ Д.НАНСАЛМАА НАР ОРОЛЦЛОО. 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академитай хамтран 2023 оны 03 сарын 23,24,25-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан.

“Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтаар “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгмийн зорилго, амьдралын чанар ба дундаж давхаргын зорилго зорилт хоорондын уялдаа, хүний хөгжил, эдийн засаг, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, орон нутгийн төсвийг төсөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг, төсвийн дотоод хяналт ба дотоод аудит, шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд 10 баг тус бүрд хуваагдаж, дасгал ажлаар мэдлэгээ баталгаажууллаа 

 

2023-03-29 15:57:51