СУМЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН, НИЙГМИЙН БОДЛОГО,  БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ НАР АЙМГИЙН ЗДТГ-Т ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

           Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төрийн алба, үйлчилгээг үр нөлөөтэй, шуурхай, хүртээмжтэй байлгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд цахим ашиглалтыг сайжруулах, хэрэглээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох мөн Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөн тусалж, арга зүйгээр хангах үүднээс Баянхонгор аймгийн ЗДТГ-аас сумдын ЗДТГ-ын дарга, хууль эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, агентлаг байгууллага, ОНӨААТҮГ-ын цахим систем хариуцсан ажилтан албан хаагчдыг хамруулан чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Чадавхжуулах сургалтаар АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Төрийн архивын тасаг, Цэргийн штаб, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон холбогдох албаныхан чиглэл тус бүрээр тодорхой сэдвээр мэдээллийг өгч байгаа юм.

 

2023-03-29 15:30:51