МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН -2023

                                "Малчид, төлчдийн зөвлөгөөн - 2023" үйл ажиллагаа  

      Малчид, төлчдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулж, тэдний ажил хөдөлмөрийг үнэлж урамшуулах зорилгоор "Малчид, төлчдийн зөвлөгөөн - 2023" арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг амжилттай зохион байгуулав. 

     ЗӨВЛӨГӨӨНД: СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ

     1.Малын гоц халдварт өвчин, Малчин эмнэлгийн ажил үйлчилгээний талаар - Н.Цэрэндолгор /Мал эмнэлгийн тасгийн дарга/ 

      2.Татварын хууль тогтоомж мэдээ мэдээлэл – Ш.Жаргалмаа /Татварын улсын байцаагч/

      3.Тэтгэвэр, тэтгэмжийн мэдээлэл – Ж.Лхагва / Нийгмийн даатгалын улсын байцаагч/

       4.Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аргууд – Н.Мөнхгэрэл /Нийгмийн бодлогын мэргэжилтэн/

       5.Төсвийн мэдээ мэдээлэл – Ш.Хоролсүрэн /Санхүү албаны дарга/

       6.Эрүүл мэндийн төвийн мэдээлэл – Д.Нансалмаа /Эрүүл мэндийн төвийн дарга/

       7.Хүүхдийн хамгааллын мэдээлэл – Г.Мөнхгэрэл /Сургалтын менежер/, Х.Баасандорж /Нийгмийн ажилтан/

       8.Монгол малчны арга туршлагаас – Б.Энхбат /Монгол улсын аварга малчин/

      9. Газрын ашиглах, өмчлөх, эзэмших цахим хүсэлт өгөх egazar.gov.mn сайтын талаарх мэдээлэл - Д.Жаргалмаа /Газрын даамал/

             Малчид төлчдөд зориулан шагайн наадгай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Шагайн наадгай: 1 дүгээр байр С.Нарангэрэл ахлагчтай “Бага баян” баг

                             2 дугаар байр Х.Баваахүү ахлагчтай “Ахан дүүс” баг

                             3 дугаар байр Н.Энхжаргал ахлагчтай “Их халбагант” баг

 

Гар бөмбөг:  1 дүгээр байр Г.Чинзориг ахлагчтай баг

                      2 дугаар байр Н.Мөнхбат ахлагчтай баг

                      3 дугаар байр Б.Базарсад ахлагчтай баг тус тус байр эзэллээ

 

 

 

 

2023-03-16 12:06:39