ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Их аварга Хакүхо аваргын нэрэмжит "Hakuho cup"2023 өсвөрийн үеийн сүмо бөхийн олон улсын тэмцээнд Баянхонгор аймгийн Баянлиг сумын МУГТ Ц.Нацагдоржийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 5б ангийн сурагч Ц.Хаш-эрдэнэ нь дэлхийн тавцанд эх орон, төрсөн нутгийнхаа нэрийг дуудуулан Алтан медаль, багийн барилдааны хүрэл медаль хүртэж олон улсын тэмцээнээс хос медаль авч өндөр амжилттай оролцсон Ц.Хаш-Эрдэнэ Мөн  “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан  сумын цолтны барилдаанд сум орон нутгийнхаа нэрийг гаргаж үзүүрлэсэн сумын заан Ш.Эрдэнэбаяр нарт сумын Засаг дарга О.Мөнхбат, Аймгийн хурлын төлөөлөгч Ж.Хүрэлбаатар, сумын хурлын төлөөлөгч Б.Анхбаяр,  Ж.Цогтбаатар, Б.Хүрэл-эрдэнэ нар хүндэтгэл үзүүлж сумын заан Ш.Эрдэнэбаярт аймгийн хурлын дээд шагнал  болох Соёрхол одонгоор шагнаж спортын улам их амжилтыг хүсэн ерөөв. 

 

2023-02-27 15:54:44