"ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" ХЭМЭЭХ ХАРАГЧИН УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ 32 БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН НАЧИН Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ

     “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан  "Их Баян" уулын нэрэмжит  бөхийн барилдаанд  аймаг, сумын цолтой 32 бөх хүчийг үзэн барилдаж, Баянлиг сумын харьяат аймгийн начин Б.Билэгдэмбэрэл түрүүлж,  сумын  заан М.Өсөхбаяр  үзүүрлэлээ . Шөвгийн дөрөвт сумын заан С.Эрдэнэбаяр, сумын заан Ш.Гансүх нар шалгарлаа. Тус бөхийн барилдааныг Их Баян 4 дүгээр багийн аймгийн аварга малчин Ө.Амгалангийн гэр бүл ивээн тэтгэж явуулав. 

2023-02-26 18:47:57