БАЯНЛИГ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

                                            БАЯНЛИГ СУМЫНХАА  АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧНЫ ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА 

       Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Л.Мандал , ИТХ-ын төлөөлөгч Ж.Хүрэлбаатар, ИТХ-ын төлөөлөгч Баянлиг сумын Засаг дарга О.Мөнхбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Одончимэг , Хөгжимт драмын театрын дуучин Отгонбаяр, Сумын ИТХ-ын дарга С.Амарсанаа, Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мөнхсүх нар сумаас төрсөн аймгийн аварга малчин, саальчны шагналыг гардууллаа. 

      Баянлиг сумын Их халбагнт 1 дүгээр багийн малчин Р.Алтанхундага, Ч.Дэлгэрмаа, Баян-Аараг 2 дугаар багийн малчин Д.Алтанхуяг, Б.Эрдэнэцэцэг, Их баян 4 дүгээр багийн малчин Ө.Амгалан, Х.Нямсүрэн, Хатан суудал 5 дугаар багийн малчин Э.Гансүх, З.Одончимэг нар 2022 оны "Аймгийн аварга малчин өрх"-өөр шагнагдлаа. Мөн 2022 оны "Аймгийн аварга саалчин"-аар Бага баян 3 дугаар багийн саальчин Н.Цэцэгмаа нар шалгарлаа.

Та бүхэндээ баяр хүргэж улам их амжилт хүсье 

ХҮНДЭТГЭСЭН: ИТХ, ЗДТГ

2023-02-17 11:41:00