Гэгээн хайрын валентины өдрийн арга хэмжээ зохион байгууллаа

Гэгээн хайрын валентины өдрийн арга хэмжээ зохион байгууллаа

     Гэгээн хайрын валентины өдрийг 02 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан хосуудад гэр бүлийн боловсрол олгох, мөн мартагдашгүй нэгэн дурсамж бүтээлцэхээр сумын Залуучуудын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгасан. Энэхүү арга хэмжээг Соёлын төв, Насан туршийн боловсролын арга зүйч, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд П.Энхтуяа багш залуучуудад гэр бүлийн боловсрол олгох үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа. Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Мөнхгэрэл “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аргууд” сэдэвт сургалтыг хийлээ. Залуучуудын дунд “Аха” тэмцээн зохион байгуулж Түүх нийгмийн багш Д.Эрдэнэдолгор, Газарзүйн багш Б.Даваацэрэн нар байр эзэллээ.

2023-02-17 11:07:42