"Hakuho cup"2023 өсвөрийн үеийн сумо бөхийн олон улсын тэмцээнд Баянлиг сумын МУГТ Ц.Нацагдоржийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 5б ангийн сурагч Ц.Хаш-эрдэнэ дэлхийн тавцанд эх орны нэрээ мандуулан аварга боллоо

        Их аварга Хакүхо аваргын нэрэмжит "Hakuho cup"2023 өсвөрийн үеийн сүмо бөхийн олон улсын тэмцээнд Баянхонгор аймгийн Баянлиг сумын МУГТ Ц.Нацагдоржийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 5б ангийн сурагч Ц.Хаш-эрдэнэ дэлхийн тавцанд эх орон, төрсөн нутгийнхаа нэрийг дуудуулан  Алтан медаль, багийн барилдааны хүрэл медаль хүртэж олон улсын тэмцээнээс хос медаль авч өндөр амжилттай оролцлоо. Ц.Хаш-Эрдэнэ-дээ спортын улам их амжилтыг хүсэж ирээдүйн Их аварга болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрүүлж өсгөсөн аав, ээж, ахан дүүс спортын гарааг эхлүүлсэн, бэлтгэсэн дасгалжуулагч багш нарт нь халуун баяр хүргэе.

Эх орон төрсөн нутгийн нэрээ өндөр өргөж яваа Ц.Хаш-Эрдэнэдээ баярлалаа.

Хүндэтгэсэн: Засаг даргын Тамгын газар

2023-02-13 10:44:34