УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН, ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН НАР 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 04-НД СУМАНД АЖИЛЛАВ

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН, ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН НАР 2023 ОНЫ 02 САРЫН 04-НД СУМД ИРЖ АЖИЛЛАВ 

УИХ-ын гишүүд санаачилсан хууль тогтоомж, түүний хэрэгжилт, тойрогтоо хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, ажил арга хэмжээг, аймгийн удирдлага орон нутгийн цаашдын бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны талаар тус тус мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачилгаар хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн кластер" төслийн хүрээнд Баянхонгор аймаг ХАА, МАА-н салбарыг хөгжүүлэхээр талууд хамтран ажиллаж байна. Үүнд газар тариалан, хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг хангахаар Ингэний сүүний үйлдвэр, мах ногооны зоорь, хүлэмж, тоног төхөөрөмжийн тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн санаачилгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний автомашин, тоног төхөөрөмж, явган замын үйлдвэр, багийн дарга, эмч нарыг унаажуулах төслүүд хэрэгжиж байна.

УИХ-ын гишүүд дээрх санаачилсан төсөл, арга хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгаснаар ажлыг орон нутгийн удирдлагууд тодорхой үр дүнтэй, ахицтайгаар хэрэгжүүлж буйд баяртай буйгаа илэрхийлснээр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Иргэд үндсэн хуулийн өөрчлөлт, хүүхдийн мөнгөний олголт, тэтгэврийн зөрүү, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар саналууд гаргаж УИХ-ын гишүүдийг анхаарч ажиллахыг хүсэв.

2023-02-10 10:45:24