ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭСЭН ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНД 327 ИРГЭН ХАМРАГДЛАА.

                   ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ 2022 ОНЫ 12 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА.

1. Судалгаанд оролцогчдыг насаар нь авч үзвэл 40 хувь буюу 130 хүн 31-45 настай, 22 хувь буюу 73 хүн 46-58 настай, 21 хувь буюу 67 хүн 18-30 настай, 9 хувь буюу 31 хүн 59-78 настай, 8 хувь буюу 26 хүн нь нас бичээгүй байна.

2. Хүйсийн ангиллаар 62 хувь буюу 204 хүн нь эмэгтэй, 38 хувь буюу 123 хүн нь эрэгтэй хүмүүс хамрагдсан байна.

 

        

 Судалгаанд хамрагдаж буй иргэдэд 2 төрлийн асуултыг тавьсан бөгөөд мөн саналыг тус тусд бичүүлсэн билээ.

              1.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байна уу? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 52 хувь буюу 171 хүн сайн, 40 хувь буюу 131 хүн нь дунд, 8 хувь буюу 25 хүн хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн байна.                                          

                2.Байгууллагын албан хаагчид хүнд суртал гаргаж таны ажлыг чирэгдүүлж байна уу? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59 хувь буюу 193 хүн үгүй, 24 хувь 78 хүн мэдэхгүй, 17 хувь буюу 56 хүн тийм гэсэн үнэлгээ өгсөн байна.            

             3. Цаашид анхаарч ажиллах саналуудад иргэд 40-45 төрлийн саналыг гаргасан байна. Судалгааны үр дүн, гарсан саналуудыг ажилтан, албан хаагч бүрт танилцуулан иргэдээс гарсан саналуудыг өөрсдийн эрх хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг яаралтай хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

БАЯНЛИГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-01-13 18:38:18