БАНКНЫ ОРЛОГЫН БҮХ ГҮЙЛГЭЭН ДЭЭРЭЭС ТАТВАР АВАХГҮЙ

Та бүхэн анхаараад уншаарай.

Банкны орлогын бүх гүйлгээн дээрээс татвар авахгүй ээ...

Цахим сүлжээнд татвартай холбоотой ташаа ойлголт түгээсэн байна. Татварын байцаагчийн хувьд энэ ойлголтыг та бүхэнд өөрийнхөө хэмжээнд тайлбарлая.

Та бүхнийг нийтэд түгээхийг хүсье. ✅

1. Дансны орлогоос татвар авна гэдэг асуудал байхгүй.

2. ✅️Бизнес эрхлэгч иргэний бизнесийн үйл ажиллагааны болон хөрөнгө борлуулсан, түрээслүүлсэн гэх мэт орлогоос 15%, 20%-аар татвар авахгүй

3. ✅ЗӨВХӨН ЦАЛИН түүнтэй адилтгах орлого нь НДШ хассаны дараа жилийн 120 сая.₮ буюу сарын 10 сая.₮-өөс дээш иргэдийн ЗӨВХӨН ЦАЛИНгийн орлогод шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулна.

Жишээлбэл 2023 оноос эхлэн сард 10 сая.₮ буюу жилийн 120 сая.₮ хүртэл ЦАЛИНтай иргэний төлөх татвар нэмэгдэхгүй одоогийн төлж буй татвартай адил, харин сард 15 сая.₮ буюу жилийн 180 сая.₮-ийн ЦАЛИНтай иргэний төлөх татвар сард 250 мянган.₮-өөр нэмэгдэнэ, сард 20 сая.₮ буюу жилийн 240 сая.₮-ийн ЦАЛИНтай иргэний сард төлөх татвар 750 мянган.₮-өөр нэмэгдэнэ.

Энэхүү татварын нэмэгдэл нь зөвхөн өндөр цалин бүхий иргэнд хамаарна.

2023-01-04 11:59:59