Баянлиг сумын 2023 оны төсвийн танилцуулга

 2023 оны төсвийн танилцуулга

           Баянхонгор аймгийн Баянлиг сумын ИТХ-ийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн ээлжит 10-р хуралдаанаар Баянлиг сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийг баталлаа. Тус хуралдаанаар  нийт орлого, зарлага  2,060,904,900 төгрөг байхаар баталсан. Үүнээс  татвар болон татварын бус орлого нийт 442,725,000 төгрөгийг төвлөрүүлэхээр, Санхүүгийн дэмжлэгээр 649,628,200 төгрөгийг, Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 506,469,100 төгрөгийн санхүүжилтүүдийг авахаар, Байгууллагын өөрийн орлого 4,200,000 төгрөгийг, Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн орлого 596,500 төгрөгийг  төвлөрүүлэхээр, Орон нутгийн ерөнхий орлогын эхний үлдэгдлийг 20 сая төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сангийн эхний үлдэгдлийг 226,710,300 төгрөгөөр, Хоршоо хөгжүүлэх сангийн эхний үлдэгдлийг 210,575,800 төгрөгийн орлого байхаар тус тус баталлаа. 

            Нийт 2,060,904,900 төгрөгийг дараах байдлаар зарцуулахаар хуваарилсан. Үүнд  Орон нутгийн байгууллага буюу ИТХ-д 82,979,700 төгрөгийг, ЗДТГ-т 441,192,900 төгрөгийг, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд буюу улсын төсөвтэй байгууллагуудын гэрэл, цахилгаан, Халаалт, Цэвэр бохир ус, урсгал зардлыг Соёлд 85,502,800 төгрөгийг, Сургуульд 275,072,700 төгрөгийг, Бага сургуульд 14,663,500 төгрөгийг, Цэцэрлэгт, 49,930,900 төгрөгийг ЭМТ-д 49,930,900 төгрөгийг хуваарилсан.  Харин Орон нутгийн хөгжлийн сангаар 813,179,400 төгрөгөөр ажил хэрэгжүүлэх, Хоршоо хөгжүүлэх сангийн  211,172,300 төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр тус тус баталлаа.

        Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 813,179,400 төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээс 12 ажлын 569,454,900 төгрөгийг тендер зарлахаар, 12 ажлын 115,000,000 төгрөгийн ажлыг шууд худалдан авалт буюу үнийн санал авч гэрээгээр гүйцэтгэхээр баталлаа. Үлдэгдэл 128,724,500 төгрөг нь 2022 онд хэрэгжиж эхэлсэн 2023 онд дуусах ажлын үлдэгдэл санхүүжилт байна.

        Тендер зарлах  буюу 20 сая төгрөгөөс дээш төсөвтэй ажлыг  www.tender.gov.mn цахим сайтаар зарлагдах ажлууд Хог ачих машин худалдан авах-75 сая, ЭМТ-д ЭХО апрат худалдан авах-30 сая, Дэлхийн зөнгийн худаг засварлаж ундны усны 2 худагт цэвэршүүлэх төхөөрөмж тавих-30 сая, Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх 60сая, Соёлын төвийн тохижилт 30 сая, Цахим кабинет бий болгох 50 сая, Мал нядалгааны цэг барих 85,769,900 төгрөг, 1,2,3,4-р багт мод тарих хашаажуулах 40 сая, 0.4 өргөтгөл татах 40 сая, сумын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй болох 30 сая, Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, 28,685,000 төгрөг, 2-р багийн хоолойн чиглэлт, 4-р багийн гурил орчимт гүний худаг гаргах 70 сая төгрөгийг тус тус баталлаа. Харин шууд худалдан авалтаар зохион байгуулах ажлууд: Зураг төсөвний үнэ 10 сая,  Баяр наадмын зардалд 5 сая, Нохой муур устгалд 5 сая, Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийх 10 сая, Ламын гэгээний улаан тэмээний үүлдэр батлуулах 20 сая, Өвсний фонд засварлах 20 сая, Хичээлийн байр болон дотуур байрыг бүрэн камержуулахад 10 сая, Газар тариалангийн тоног төхөөрөмж засварлах 10 сая, Хаяагийн эргүүлэгтэй худгийг засварлах, 15 сая, Хур тундасны хэмжээг нэмэгдүүлэх буюу генераторын түлш авахад 5 сая, Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 28,685,000 төгрөг, малчдад зориулсан сургалт суртчилгаа явуулахад 5 сая төгрөгийг тус тус хуваариллаа.

2022-12-30 17:42:48