БАЯНЛИГ СУМЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН

       БАЯНЛИГ СУМЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН  ДҮН

        Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын дүнгээр 2022 оны жилийн эцэст манай сумын мал сүргийн тоо 194528 болж,  2021 оноос 36326 толгойгоор өссөн үзүүлэлттэй байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо  2385, үхэр 1179, тэмээ 16489, хонь 23413, ямаа 151062 толгой болж өмнөх оныхоос адуу 283, үхэр 186,  хонь 2982, ямаа 33825 толгойгоор өссөн, тэмээ 950 толгойгоор буурсан  байна.

Нийт мал сүргийн дотор адуу 1.2 хувь, үхэр 0.6 хувь, тэмээ 8.5 хувь, хонь 12.0 хувь, ямаа 77.7 хувийг тус тус эзэлж байна.

 2022 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн /багаар/

 

Баг

Адуу

Үхэр

Тэмээ

Хонь

Ямаа

Нийт дүн

Их халбагант 1-р баг

445

336

190

4846

27585

33402

Баян-Аараг 2-р баг

465

290

3449

4956

25627

34787

Бага баян 3-р баг

321

36

7337

3280

30363

41337

Их баян 4-р баг

471

124

2980

6803

47870

58248

Хатан суудал 5-р баг

683

393

2533

3528

19617

26754

Бүгд

2385

1179

16489

23413

151062

194528

 

      Манай сум тэмээний тоогоор 16.5 мянган тэмээтэй улсад  4-т,  аймагт 1-т, ямааны тоогоор 151.1 мянган ямаатай улсад 26-т, аймагт 5-т  тус тус орж байна.

2022 оны тооллогын урьдчилсан дүнгээр 872 малтай өрх тоологдож, өмнөх оныхоос 17-р буурсан байна. Малчин өрх 794 урд оноос 35-р нэмэгдсэн мал бүхийн өрх 78 болж урд оноос 52-р буурсан үзүүлэлттэй  байна.

       

2022-12-30 16:56:59