ХАРЗТАЙ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ БАЯНЛИГ СУМЫН ЗДТГ-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАНЫ ДАГУУ ТУС СУМД ИРЖ АЖИЛЛАА.

              Дархан уул аймгийн Харзтай шүдний эмнэлэг нь ЗДТГ-тай 2021 онд гэрээ байгуулан улирал бүр тус сумд ирж үйлчилгээ үзүүлж байна.  2022 онд нийт 4 удаа ирж ажиллан дараах үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна.

1.Шүдний цоорол ,Сувгийн эмчилгээ ,Шүд пааландах,Шүдний ёзоор дээр шүд сэргээх, Хуучин ломбо авах, Шүдний чулуу цэвэрлэх ,Шүд өнгөлөх , Шүд авах ,Идээт үрэсэлд зүслэг хийх, Уруулийн хөвч сунгах,Сүүн соёо шүд өөлөх, Тогтмол шүдэнд цоорлоос сэргийлэх Ломбо тавих ,Сүүн шүдний цоорлыг зогсоох уусмал түрхэх ,

2. Нүүр амны гажиг заслын эмчилгээ

3.Нүүр амны согог засал  

4.Рентген оношилгоо

Дээрхи үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо:

Нүүр амны эмчилгээ,мэс засал,гажиг засал,согог заслын чиглэлээр давхардсан тоогоор 15312 удаагийн үзлэг ,эмчилгээ хийсэн байна

Шүдний цоорох өвчтэй-сүүн шүд-215

Байнгын шүд-400

Шүдний сувгийн эмчилгээ-Сүүн шүд -55

Байнгын шүд-350

Шүд авалт- 230

Силант -95

Авагддаг хуванцар шүдэлбэр -150

Жижиг мэс ажилбар -50

Гажиг заслын аппарат-1

Сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа Харзтай шүдний эмнэлэгийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

 

2022-12-13 12:14:35