Баянлиг сум байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан

Тулгар төрийн 2230, 2231 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110, 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Баянлиг сум байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат Сумын начин Анхбаярын Чимэдбатаа түрүүлж, Сумын заан Шийрэвдоржийн Эрдэнэбаяр үзүүрлэж, Аймгийн начин Бямбаагийн Амарбаяр, Сумын харцага Бүрэнжаргалын Батзаяа нар их шөвөгт шалгарлаа.

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Баянлиг сумын харъяат Залуу бөх Энхбатын Балжинням түрүүлж, Залуу бөх Эрдэнээгийн Гантулга үзүүрлэж, Залуу бөх Мөнхбаатарын Эрдэнэ-очир, Алтанбосгын Чимэддорж нар их шөвөгт шалгарлаа.

Өсвөрийн бөхийн барилдаанд Баянлиг сумын уугуул Түвшин-одын Саранбилэг түрүүлж, Батбаярын Бат-эрдэнэ үзүүрлэж, Ангараг, Гантогтох нар их шөвөгт шалгарлаа.

АХ-н түүхт 100, 101 жилийн ой сумын баяр наадамд 1 заан, 3 начин шинээр цол хүртлээ.

Сумын начин Анхбаярын Чимэдбатаа Сумын заан цол, Залуу бөх Энхбатын Балжинням, Эрдэнээгийн Гантулга, Цэрэндоржийн Бат-эрдэнэ нар Сумын начин цол хүртлээ.         
    	    
        <div style= 2022-07-21 15:57:13