“Эх нутаг өв соёлоо эрхэмлэн дээдэлж угийн бичгийг өрх бүр хөтлөх”аяны нээлт

“Эх нутаг өв соёлоо эрхэмлэн дээдэлж угийн бичгийг өрх бүр хөтлөх”

аяны нээлтийн мэдээ

 

      Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аяны нээлтээ хийж сургалт зохион байгуулахаар Н.Мэндбаяр даргаар ахлуулсан ажлын хэсэг ирж ажиллалаа. Гэр бүл,хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр сумын ахмадын хороо, төрийн албан хаагчид, иргэдэд “Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол”,  Ажлын хэсгийн мэргэжилтнүүд “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдвээр сургалт хийж угийн бичиг хөтлөх программ дээр ажиллах заавар зөвлөмжийг танилцууллаа. Мөн угийн бичиг хөтөлдөг программыг үнэгүй суулган өгч, 10 ширхэг гарын авлага гардуулан өглөө.

Нийгмийн бодлогын мэргэжилтэн, насан туршийн боловсролын менежертэй хамтран сумын угийн бичиг хөтөлдөг хүмүүсийн угийн бичгээр үзэсгэлэн гаргалаа.Үзэсгэлэнд тавигдсан угийн бичгүүдээс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн эхний 3 байрт  шалгарах угийн бичгүүдийг тодрууллаа.

 

 

2022-11-14 13:09:42