Тогтвортой амьжиргаа 3 төслийн хүрээнд 2022 онд хийгдсэн ЖГҮ-ний үр дүнгээр Баянхонгор аймгийн Баянлиг сум амжилттай үнэлэгдэж 2023 оны ОНХС-ийн төсөвтөө 73.4 сая төгрөгийн нэмэлт урамшууллыг авах нөхцөлийг хангасан байна.

Тогтвортой амьжиргаа 3 төслийн хүрээнд сумдын Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн үйл ажиллагаанд 2016 оноос хойш Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ (ЖГҮ) тогтмол хийгдэж байгаа. 2022 онд хийгдсэн ЖГҮ-ний үр дүнгээр Баянхонгор аймгийн Баянлиг сум амжилттай үнэлэгдэж 2023 оны ОНХС-ийн төсөвтөө 73.4 сая төгрөгийн нэмэлт урамшууллыг авах нөхцөлийг хангасан байна. Манай сум Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2017-2023 онуудад ОНХС-ийн нэмэлт урамшуулал 245,9 сая, дэмжлэг 131,7 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгож байгаа ОНХС-ийн төсөв дээрээ нэмэлтээр авч иргэдийнхээ саналд тулгуурлан орон нутгийнхаа иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хөгжил, бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байна.

2022-10-06 12:42:23