2022 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/588 захирамжийн дагуу Цэргийн штабын дарга, Хурандаа Г.Нэмэхбаяраар ахлуулсан цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн тус сумд 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдөр зохион байгууллаа. 18-25 насны 19 залуучууд татлагаар орж 2-р багийн иргэн Дижээчирчингийн Өнөржаргал,  3-р багийн иргэн Даваадоржийн Цэрэнбат, 4-р багийн иргэн Дашдондогийн Батсайхан, Лодонбатын Занданшатар, 5-р багийн иргэн Батнасангийн Батзориг нар эр цэргийн албанд мордохоор боллоо. 

2022-10-04 09:52:40