Баянлиг сумын танилцуулга

Баянхонгор аймгийн Баянлиг сум нь 1925 оны 05 дугаар сард БНМАУ-ын Засгийн газрын 19 тоот тогтоолоор байгуулагдсан. Тус сумын нутаг дэвсгэр нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандида хутагтын /Ламын гэгээн/ шавийн хошуунд харьяалагдаж байсан. 

Сумын хилийн урт 560 гаруй км бөгөөд зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд, өмнө талаараа Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврээ баруун хойд талаараа Баянхонгор амйгийн Баянговь, Богд сумуудтай хиллэдэг. 1191,767 га газар нутагтай.  Говийн бүсэд хамрагддаг, их газрын эрс тэс уур амьсгалтай.

Улаанбаатар хотоос 750 км, Баянхонгор аймгийн төвөөс 210 км, Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн хилийн боомтоос 260 км зайтай оршдог. 

Өнөөгийн байдлаар тус сум нь 3827 хүн амтай, 1084 өрхтэй, 8202 малтай. 

Засаг захиргааны 5 нэгж, төрийн 8, төрийн бус 6 байгууллага, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний чиглэлээр 22 ХХК, хоршоо, хүнс барааны 35 дэлгүүр тус тус үйл ажиллагаа явуулдаг. 

Баянхонгор аймгийн Баянлиг сум нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор "Алтан гадас" одонгоор шагнагдаж байсан. 

2022-07-30 13:51:48